Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төсвийн урсгал зардал 200 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа энэ үед ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих зорилгоор энэ төслийг хэлэлцэж батлах шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзлээ” гэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төсвийн урсгал зардал 200 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
Төсвийн урсгал зардал 200 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

УИХ дахь суудалтай МАН-ын бүлгийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар төсөв, ахмад, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх асуудлыг авч хэлэлцсэн байна.МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт “Энэ оны төсвийн урсгал зардал 200 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төрийн албаны орон тоо нэмэгдсэн. Жишээлбэл, бүх аймаг, дүүрэг хоёроос дөрөв, нийслэл дөрөв байснаа зургаан Засаг даргын орлогчтой ажиллаж байна. Тиймээс төсвийн зардал, орон тооны нэмэгдлийг дагаж төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан эсэхийг шалгах ёстой" гэлээ. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр 20 мянган төгрөгийн хувь хишиг хүртээх хуулийн төслийг МАН-ын нэр бүхий гишүүд УИХ-д өргөн барьсан.Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа энэ үед ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих зорилгоор энэ төслийг хэлэлцэж батлах шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзжээ.

Түлхүүр үг:УИХ С.Бямбацогт
Хуваалцах