Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ТҮЦ машинд шинээр “Өр төлбөргүй эсэх лавлагаа” авах үйлчилгээ нэмэгдлээ

Төрийн үйлчилгээг очер дараалалгүй авах боломжийг бүрдүүлж иргэдийн цагийг хэмнэдэг ТҮЦ машин хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрсөн. Үйлчилгээнд нэвтэрснээс хойш давхардсан тоогоор 3 сая гаруй хэрэглэгчид

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ТҮЦ машинд шинээр “Өр төлбөргүй эсэх лавлагаа” авах үйлчилгээ нэмэгдлээ
ТҮЦ машинд шинээр “Өр төлбөргүй эсэх лавлагаа” авах үйлчилгээ нэмэгдлээ. Зураг: МҮОНРТ

Төрийн үйлчилгээг очер дараалалгүй авах боломжийг бүрдүүлж иргэдийн цагийг хэмнэдэг ТҮЦ машин хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрсөн. Үйлчилгээнд нэвтэрснээс хойш давхардсан тоогоор 3 сая гаруй хэрэглэгчид ТҮЦ машинаас үйлчилгээ авсан байдаг. Иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулах үүднээс шинээр “өр төлбөргүй эсэх лавлагааг” ТҮЦ машинаас авах боломжтой боллоо.

Урьд өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дүнжингарав ХТ-ийн нэг цэгийн үйлчилгээнээс иргэдэд уг үйлчилгээг үзүүлдэг байсан бөгөөд өдөрт 200 гаруй иргэд “өр төлбөргүй эсэх лавлагаа”-г авдаг гэсэн судалгаа гарчээ. Ингэснээр нийслэлийн 77, орон нутагт байрлах 33 ТҮЦ машины хаанаас ч иргэний цахим үнэмлэхээ ашиглан тухайн лавлагааг авах боломж бүрдлээ.

Хуваалцах