ТҮЦ нүүлгэн шилжүүлсэн талбайд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна
Сонгинохайрхан дүүргийн Энхтайваны өргөн чөлөөн дэх нийтийн эзэмшлийн талбайд явган хүн, авто машины зорчих хэсэгт саад учруулан байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 12, 13, 14, 16, 17, 24 дүгээр хороодын нийт 40 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүл
Мэдээллийн алба

Сонгинохайрхан дүүргийн Энхтайваны өргөн чөлөөн дэх нийтийн эзэмшлийн талбайд явган хүн, авто машины зорчих хэсэгт саад учруулан байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 12, 13, 14, 16, 17, 24 дүгээр хороодын нийт 40 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөөд байна.


Дүүргийн худалдаа үйлчилгээний зөвлөлийн зүгээс тухайн ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсний дараа талбайн хогийг цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шийдвэрийг гаргасан. Үүний дагуу Энхтайваны өргөн чөлөөнд ТҮЦ байршиж байсан нийтийн эзэмшлийн талбайг ариутгаж халдваргүйжүүллээ.Эх сурвалж: Сонгинохайрхан дүүрэг


















