Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түүхч, сэтгүүлч В.И.Лушнов ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригт өөрийн ботиудаа илгээснийг хүлээн авав

“Хятад улс дахь Оросын бүрэн эрхт төлөөлөгч генерал Игнатьев” номын 10 дугаар бүлэгт түүний Хиагтаас Бээжин хүртлэх замын дагуух тэмдэглэл, 160 гаруй жилийн тэртээх Монголчуудын аж байдал, ахуй амьдрал, байгаль, цаг уурын онцлогийг сонирхолтой тэмдэглэсэн өгүүлэл багтжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түүхч, сэтгүүлч В.И.Лушнов ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригт өөрийн ботиудаа илгээснийг хүлээн авав
Түүхч, сэтгүүлч В.И.Лушнов ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригт өөрийн ботиудаа илгээснийг хүлээн авав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригт ОХУ-ын Алс Дорнодын хэвлэлийн “Букер” хэвлэлийн газрын Ерөнхий захирал, түүхч, сэтгүүлч В.И.Лушнов өөрийн бүтээл болох “Российский уполномоченный в Китае генерал Игнатьев” (Хятад улс дахь Оросын бүрэн эрхт төлөөлөгч генерал Игнатьев), “Из архива генерала Игнатьева: документы, письма, записки” (Генерал Игнатьевын архиваас: баримт бичиг, захидал, тэмдэглэлүүд) хоёр ботийг илгээснийг 3 дугаар сарын 31-ний өдөр гардуулав.

Генерал Николай Павлович Игнатьев 1832 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Петербург хотод төрсөн. Хятад улс дахь Оросын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 1860 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хийсэн хоёр орны гэрээгээр Амар мөрний баруун эргийг Оросын эзэмшлийнх болохыг хүлээн зөвшөөрснөөр хилийнхээ нөхцөлийг өргөжүүлсэн түүхэн гэрээ болсон гэж үздэг байжээ.

“Хятад улс дахь Оросын бүрэн эрхт төлөөлөгч генерал Игнатьев” номын 10 дугаар бүлэгт түүний Хиагтаас Бээжин хүртлэх замын дагуух тэмдэглэл, 160 гаруй жилийн тэртээх Монголчуудын аж байдал, ахуй амьдрал, байгаль, цаг уурын онцлогийг сонирхолтой тэмдэглэсэн өгүүлэл багтжээ.

“Генерал Игнатьевын архиваас: баримт бичиг, захидал, тэмдэглэлүүд” ботид ОХУ-ын архиваас авсан эх сурвалжууд, генералд өөрт нь ирж байсан захидлууд, дотныхоо хүмүүст илгээсэн бичвэрүүд хэвлэгдсэн нь уншигчдын сонирхлыг татаж байна ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Хуваалцах