Түүхэн олдворууд хаанаас олдсоноосоо шалтгаалж хэв шинж нь өөрчлөгддөг
Монгол Улсын түүхэн дурсгалт эд өлгийн зүйлс хаанаас олдсоноосоо шалтгаалж өөр, өөр хэв шинжтэй байдаг гэж судлаачид үзэж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын түүхэн дурсгалт эд өлгийн зүйлс хаанаас олдсоноосоо шалтгаалж өөр, өөр хэв шинжтэй байдаг гэж судлаачид үзэж байна. Тухайлбал, баруун аймгуудын хадны сүг зураг мал амьтан, ердийн аж ахуйг ихээр дүрсэлсэн байдаг. Харин зүүн бүс нутгаар хүний оюуны сэтгэлгээ, сүсэг бишрэлтэй холбоотой хадан дээрх зураг ихээхэн олддог гэж ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор н.Батболд ярилаа.


















