Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түүхий нефтийн тээвэрлэлт валютын урсгалыг нэмэгдүүлж байна

Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс явуулж байгаа бодлого, оновчтой менежментийн үр дүнд энэ оны эхний 7 сарын байдлаар нийт төмөр замаар 1.67 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг салбарын яамнаас мэдээлсэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түүхий нефтийн тээвэрлэлт валютын урсгалыг нэмэгдүүлж байна
Түүхий нефтийн тээвэрлэлт валютын урсгалыг нэмэгдүүлж байна. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс явуулж байгаа бодлого, оновчтой менежментийн үр дүнд энэ оны эхний 7 сарын байдлаар нийт төмөр замаар 1.67 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг салбарын яамнаас мэдээлсэн.

Тэгвэл ОХУ-аас БНХАУ руу тээвэрлэгддэг түүхий нефтийн транзит тээвэрлэлт 12 жилийн турш тасраад байсан бол манай улсын нутгаар дахин тээвэрлэж эхэлснээс хойш дөрвөн сар хүрэхгүй хугацаанд ОХУ-аас БНХАУ руу нийтдээ 1500 вагон буюу 89,219 тонн түүхий нефьт ачсан галт тэрэг манай улсын нутгаар дамжин өнгөрчээ.

Энэ оныг дуустал 400 мянган тонн түүхий нефтийг тээвэрлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд манай улсад орж ирэх валютын урсгалыг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Хуваалцах