Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Туул голын үерийн эрсдэлтэй байршил

Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд нэмэгдэж, 270 см хүрэх эрсдэлтэй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туул голын үерийн эрсдэлтэй байршил
Туул голын үерийн эрсдэлтэй байршил. Зураг: МҮОНРТ

Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд нэмэгдэж, 270 см хүрэх эрсдэлтэй байна.River_GardenKhan_Hills, Hunnu 2222 King_Tower, Marshal_Town, АгнистаBella_vesta, SkyGraden хорооллууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч анхаарал болгоомжтой байна уу.СӨХ-үүд нь айл өрхүүдийг мэдээллээр ханган, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Иргэд, олон нийт үерийн аюулаас сэрэмжилж, үер усны зам, голын голдирол, гуу жалга, ус хальдаг эрэг дагуу амарч зугаалах, хүүхдээ тоглуулахгүй байх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгаж, цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах, шаардлагагүй тохиолдолд аян замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах