Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Туул, Сэлбэ гол орчмыг тохижуулахад БНСУ-ын туршлагыг судлаж, хамтран ажиллах талаар төслийн багийг хүлээн авч уулзав

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Инженерийн Барилга байгууламж, технологийн Үндэсний Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн Доктор Сэм-Хи Ли, Сөүл хотын гол дагуух тохижилтыг гардаж хийсэн Усны чиглэлийн инженер, Гачон их сургуулийн Профессор Чой Жон Гуан, Ландшафт архитектур мэргэжлээр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туул, Сэлбэ гол орчмыг тохижуулахад БНСУ-ын туршлагыг судлаж, хамтран ажиллах талаар төслийн багийг хүлээн авч уулзав
Туул, Сэлбэ гол орчмыг тохижуулахад БНСУ-ын туршлагыг судлаж, хамтран ажиллах талаар төслийн багийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Инженерийн Барилга байгууламж, технологийн Үндэсний Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн Доктор Сэм-Хи Ли, Сөүл хотын гол дагуух тохижилтыг гардаж хийсэн Усны чиглэлийн инженер, Гачон их сургуулийн Профессор Чой Жон Гуан, Ландшафт архитектур мэргэжлээр Харвардын Их Сургуулийг төгссөн хүндэт доктор Ким Жоун Хүөн, Гавон компанийн захирал, архитектор Санг Хиуон нар болон энэхүү төслийг хариуцан ажиллаж байгаа Б.Цэцэг, Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Б.Батбаяр нарын уулзлаа.

Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн ТЭЗҮ-г боловсруулах, БНСУ-ын ижил төстэй төслүүдийг хэрхэн амжилттай хэрэгжүүлсэн тухай туршлагыг сонслоо.

Туул, Сэлбэ голын усны ундаргыг нэмэгдүүлэх нь Улаанбаатар хотын агаарын чийгшлийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг тэтгэх, тоосжилт багасах, цаашлаад иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл юм.Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах