Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

“Туульсын хаан Жангар” арга хэмжээ болно

Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан “Монгол Жангар хайлах” өвийг сэргээх, хадгалан, хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Туульсын хаан Жангар” арга хэмжээ болно
“Туульсын хаан Жангар” арга хэмжээ болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан “Монгол Жангар хайлах” өвийг сэргээх, хадгалан, хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор уран зохиолын оргил гэгдэх “Баатарлаг Жангар” туулийг 1000 туульч хайлах арга хэмжээг энэ сарын 12-нд Говь-Алтай аймагт зохион байгуулах гэж байна.

Энэ хүрээнд эл туулийн 17 бүлгийг хайлах бөгөөд Алтай ятга, морин хуур, товшуур зэрэг үндэсний хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чуулах юм.

Хуваалцах