“Төөрдөг байшин” үзэсгэлэн “Орт” галерейд нээгдээд байна
“Төөрдөг байшин” үзэсгэлэн маргааш хаагдах агаад энэ хугацаанд уран бүтээлчдийн бүтээлийг борлуулж үнийн дүнгээс 40 хувийг амьдралын хүнд нөхцөл байдалд байдаг ч сурч мэдэх чин эрмэлзэлтэй хүүхдүүдэд зориулах аж.
Мэдээллийн алба

“Төөрдөг байшин” үзэсгэлэн Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн дэргэдэх “Орт” галерейд нээгдээд байна. “Амьдрал бол төөрдөг байшин, гэвч өрөө бүрт аз жаргал бий. Хаалгыг нээ” уриан дор дэлгэгдсэн тус үзэсгэлэнгийн зорилго нь нийгэм рүү бараан мэдээлэл цацаж, иргэдийг түгшээх бус урлаг уран сайхны аргаар хэцүү асуудлуудыг яаж даван туулах вэ гэдэгт эерэг нөлөө үзүүлэхэд оршиэ байна.
Мөн үзэсгэлэнд тавигдсан бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ барималчдын бүтээлийг олон нийтийн гудамж талбайд байршуулан бичил цэцэрлэгт хүрээлэн бий болгох гэнэ.