Төв аймаг 100 жилийн ойн зочдоо "сүү"-гээр угтаж, үднэ
Мөн 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор хамгийн олон эрчимжсэн мал аж ахуй тоолуулсан бөгөөд малын үйлдвэр угсааг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.
Мэдээллийн алба

Төв аймаг зах зээлд 90 сая литр сүү нийлүүлдэг байсан бол өнгөрсөн 2022 оноос эхлэн жилдээ 100 сая литр сүү нийлүүлдэг болж "Төв түмний сүүн соёл" сүүний баярыг Батсүмбэр суманд зохион байгуулсан билээ.
Мөн 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор хамгийн олон эрчимжсэн мал аж ахуй тоолуулсан бөгөөд малын үйлдвэр угсааг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.
Аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан айлчлан ирж байгаа зочдоо сүүгээр мялаан угтаж, аяны дөрөөг нь сүү өргөн үддэг уламжлалыг бодон Зуунмод хотын Ланс багийн тойрог дээр энэхүү хөшөөг сүндэрлүүлжээ.


















