Төв аймаг 14.9 мянган тонн тэжээлийн ургамал хураалаа
Төв аймаг тэжээлийн ургамал тариалах талбайн хэмжээг жилд дунджаар 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлж байна.
Мэдээллийн алба

Төв аймаг тэжээлийн ургамал тариалах талбайн хэмжээг жилд дунджаар 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлж байна.
2013 онд Аргалант, Архуст, Батсүмбэр, Баяндэлгэр, Баянцогт, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Мөнгөнморьт, Өндөрширээт, Сүмбэр, Сэргэлэн, Угтаалцайдам, Эрдэнэсант зэрэг 13 суманд нийт 6191 га-д тариалж, 14.9 мянган тонн ургац хураажээ.
Сүүлийн хоёр жилд тус аймаг 11355 га-д тэжээлийн ургамал тариалж, 31.8 мянган тонн ургац хураан авсан байна.
Үүгээрээ Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр дах хөдөө, аж ахуйн зорилтуудын зарим шалгуур үзүүлэлтийг хангасан байна.


















