Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Төв аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2018 оны 11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна
Төв аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас Төв аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2018 оны 11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж, байгууллага, сайн дурын хэсгүүд өнөөдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын хүрээнд тухайн бүс нутагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага, сургуулиудыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулна.

Сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах