Төв аймаг өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгойлон анхаарч байна
Аймгийн хэмжээнд гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 25 сумын 9718 өрхийн 319.7 мян малыг вакцинд хамруулж 99.2 хувьтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1500 толгой мал хамруулахаас 1290 толгой малыг хамруулж 86.1 хувьтай үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Төв аймгийн хэмжээнд төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 50 гаруй, мал аж ахуйн бэлтгэл 40 гаруй хувьтай хангагдаад байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хадлан гар тэжээлийн бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэн төлөвлөгөөний дагуу сум бүрээр хүлээн авах, аймаг, сумын аюулгүйн нөөцийн бүрдүүлэлтийг бүрэн хангуулах, бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 50 мянган га талбайд зохион байгуулахаар болжээ.
Шинээр гаргах, инженерийн хийцтэй худгуудыг хугацаанд нь хүлээн авч, ашиглалтанд оруулна, малчдын хувийн бэлтгэлийг хангуулах, шалгуур үзүүлэлтийн дагуу хүлээн авах юм.
Аймгийн хэмжээнд гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 25 сумын 9718 өрхийн 319.7 мян малыг вакцинд хамруулж 99.2 хувьтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1500 толгой мал хамруулахаас 1290 толгой малыг хамруулж 86.1 хувьтай үргэлжилж байна.
Паразит өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 2172 толгой мал хамруулж, ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээнд 950 мян м2 талбайд хийхээр төлөвлөснөөс 720 мян м2 талбайд хийж 75,7 хувьтай явагдаж байна.


















