Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газарт сайд Б.Бат-Эрдэнэ ажиллав

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ холбогдох албаны хүмүүсийн хамт аялал жуулчлалын бүсийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн өндөр дов газарт байрлах Буга хамгаалах газартай танилцав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газарт сайд Б.Бат-Эрдэнэ ажиллав
Төв аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газарт сайд Б.Бат-Эрдэнэ ажиллав. Зураг: МҮОНРТ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ холбогдох албаны хүмүүсийн хамт аялал жуулчлалын бүсийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн өндөр дов газарт байрлах Буга хамгаалах газартай танилцав.

Уг газарт бугын тоо толгойг нэмэгдүүлж, бугын аж ахуйг өргөтгөх асуудлаар Хустайн байгалийн цогцолборт газрын мэргэжилтэн, судлаачдыг ажиллуулж хэдэн тоо толгой буга нутагшуулах , бүс нутгийн судалгаа хийлгэхийг Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэмбилэгт үүрэг болгов.

Уулзалтад Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн , ЗД-ын орлогч Г.Сурмаа, Төв аймгийн БОАЖГ-ын дарга Ж.Даш-Яйчил нар оролцов.Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах