Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв аймгийн Эрдэнэ сумын Эрдэнэ МСҮТ модон жорлонгоо бүрэн халж чаджээ

Төв аймгийн Эрдэнэ сумын Эрдэнэ МСҮТ нь хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг ууган сургуулиудын нэг юм. Тус сургууль нь 1955 оноос хойш модон жорлонтой үйл ажиллагаа явуулж иржээ. Тэгвэл өнөөдөр Нийслэл ротари клубын хөрөнгө оруулалтаар өмнө нь нүүрсний агуулах байсан газрыг шинээр засварл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв аймгийн Эрдэнэ сумын Эрдэнэ МСҮТ модон жорлонгоо бүрэн халж чаджээ
Төв аймгийн Эрдэнэ сумын Эрдэнэ МСҮТ модон жорлонгоо бүрэн халж чаджээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Эрдэнэ сумын Эрдэнэ МСҮТ нь хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг ууган сургуулиудын нэг юм. Тус сургууль нь 1955 оноос хойш модон жорлонтой үйл ажиллагаа явуулж иржээ. Тэгвэл өнөөдөр "Нийслэл ротари клуб"-ын хөрөнгө оруулалтаар өмнө нь нүүрсний агуулах байсан газрыг шинээр засварлан тохижуулж боловсон ариун цэврийн байгууламж барин хүлээлгэн өгчээ.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэ МСҮТ-д 300 гаруй оюутнууд суралцдаг. Хүүхдүүд өвөл даарах, байрны хүүхдүүд шөнө гарахдаа айх, тохь тухгүй байдал үүсгэх зэрэг олон хүндрэлүүд гардаг. Тэгвэл энэ асуудлууд шийдэгдэж боловсон ариун цэврийн байгууламжтай болж байгаадаа оюутнууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Тус МСҮТ нь боловсон ариун цэврийн байгууламжаас гадна сургалт, дадлага явуулах мах сүүний үйлдвэрийг энэ онд байгуулж сургуулийнхаа хажууд дадлага хийх боломжоор оюутнуудаа хангажээ. Ингэснээр хөдөө аж ахуйн мэргэжилтэн цогцоор нь бэлдэх боломж бүрдэнэ гэж тэд үзэж байна.

Сурвалжлагч: Т.Саранчимэг

Хуваалцах