Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв аймгийн Жаргалант суманд шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ

Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн “Тал булаг” гэдэг газар 4-р сарын 12-ны өдөр малчин айлын 4 үхэрт мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-ийн шинжилгээгээр батлагдсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв аймгийн Жаргалант суманд шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ
Төв аймгийн Жаргалант суманд шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн “Тал булаг” гэдэг газар 4-р сарын 12-ны өдөр малчин айлын 4 үхэрт мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-ийн шинжилгээгээр батлагдсан байна.

Хариу арга хэмжээ: ОБЕГ

  • 2018 оны 4-р сарын 13-ны өдөр тус сумын засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.

  • Голомтот нутгийн 38 өрхийн 528 үхрийг вакцинжуулж, өвчилсөн 83 үхрийг устгасан.

Төв аймгийн ОБХ-ээс авсан мэдээгээр: ЗӨСҮТ

  • Голомтот нутгийн 95 хүнд биеийн ерөнхий үзлэг хийж, 2500 иргэдэд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийв.

Шүлхий өвчин: Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сум

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Хад багийн “Хадны ташуу” гэдэг газар 2018 оны 04-р сарын 13-ны өдөр малчин айлын 8 үхэрт мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-ийн шинжилгээгээр батлагдсан байна.

Хариу арга хэмжээ:

  • 2018 оны 4-р сарын 14-ны өдөр тус сумын засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.

  • Голомтот нутгийн 35 малыг тусгаарласан.

Эх сурвалж:ОБЕГ

ОЛОН УЛСАД Зоонозын шалтгаант үйл явдал
Шүлхий өвчин: БНХАУ

БНХАУ-ын Линхиа хотын Гансу дүүрэгт мал амьтны шүлхий өвчин бүртгэгдэж, 35 үхрийг устгаж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байна.

Эх сурвалж:ДАЭМБ

Хуваалцах