Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв аймгийн харьяалалтай газраа өмчилж аваагүй 50 гаруй мянган иргэн байна

Төв аймгийн хэмжээнд нийт 95106 өмчлөгч, эзэмшигч, ашиглагч байгаа нь өмнөх оныхоос 12284 өөр өссөн байна. 2018 оны жилийн эцсийн байдлаар газар өмчлөгчийн тоо 62039 буюу 65,3 хувь, эзэмшигчийн тоо 33004 буюу 34,63 хувь, газар ашиглагчийн тоо 63 буюу 0,07 хувийг тус тус эзэлж байгаа талаар албаныхан

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв аймгийн харьяалалтай газраа өмчилж аваагүй 50 гаруй мянган иргэн байна
Төв аймгийн харьяалалтай газраа өмчилж аваагүй 50 гаруй мянган иргэн байна. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн хэмжээнд нийт 95 106 өмчлөгч, эзэмшигч, ашиглагч байгаа нь өмнөх оныхоос 12 284 өөр өссөн байна. 2018 оны жилийн эцсийн байдлаар газар өмчлөгчийн тоо 62 039 буюу 65,3 хувь, эзэмшигчийн тоо 33 004 буюу 34,63 хувь, газар ашиглагчийн тоо 63 буюу 0,07 хувийг тус тус эзэлж байгаа талаар албаныхан мэдээлэл өглөө.

64 230 иргэнээс гэр бүлийн хэрэгцээнд үнэгүй газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 62039 иргэнд газар өмчлүүлж газар өмчлөлийн өргөдлийн шийдвэрлэлтийн явц 96,4 хувьтай байна

Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 2018 оны жилийн эцсийн байдлаар 64 230 иргэнээс гэр бүлийн хэрэгцээнд үнэгүй газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 62039 иргэнд газар өмчлүүлж газар өмчлөлийн өргөдлийн шийдвэрлэлтийн явц 96,4 хувьтай байна. Тайлант онд 9431 иргэнд 1701,29 га газрыг өмчлүүлж газар өмчлөлийн төлөвлөгөөний явц 49,6 хувьтай байгаа нь Баянчандмань суманд урьд онуудад бүртгэгдээгүй орхигдсон 660 иргэний газар өмчлөлийн эрхийг нөхөн бүрдүүлэн бүртгэснээр 2018 онд нийт 10091 иргэний өмчлөлийн эрхийн мэдээлэл бүртгэгдээд байна. Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 62039 иргэнд 11371.4 га газрыг өмчлүүлж, газар өмчлөлийн явц 67,6 хувьтай байна.

Мөн Төв аймгийн харьяалалтай газраа өмчилж аваагүй 50 гаруй мянган иргэн Нийслэл Улаанбаатар хотын харьяатай 6 мянга гаруй иргэн байгаа талаар холбогдох хүмүүсээс хэлж байна.


2018 оны газрын нэгдмэл сангийн тайланг өнгөрсөн оны дүнтэй харьцуулахад хөдөө аж ахуйн газар 16 461.77 га -аар хасагдаж хот, тосгон, бусад суурингийн газар 4300.12 га -аар нэмэгдэж, зам, шугам сүлжээний газар 161.65 га-аар нэмэгдэж, Ой, усан сангийн газарт өөрчлөлт ороогүй, улсын тусгай хэрэгцээний газарт 12 000 га газар нэмэгдсэн байна.

Хуваалцах