Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв аймгийн хэмжээнд 1 сая 90 мянган төл мал бойжиж байна

Өнөөдрийн байдлаар оны эхний хээлтэгч малын 53,8 хувь буюу 1 сая 143 мянган толгой мал төллөжээ. Үүнээс нийт төл малын 93,8 хувь буюу 1 сая 90 мянган төл мал бойжиж байгаа талаар албан эх сурвалж мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв аймгийн хэмжээнд 1 сая 90 мянган төл мал бойжиж байна
Төв аймгийн хэмжээнд 1 сая 90 мянган төл мал бойжиж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар оны эхний хээлтэгч малын 53,8 хувь буюу 1 сая 143 мянган толгой мал төллөжээ. Үүнээс нийт төл малын 93,8 хувь буюу 1 сая 90 мянган төл мал бойжиж байгаа талаар албан эх сурвалж мэдээллээ.

Энэ жилийн өвөл зутруухан өвөлжсөн мал жилбэ муутай төллөж төл малаа цатгах хэмжээний сүүгүй байгааг холбогдох хүмүүсээс хэлж байна. Мөн мал угжих тэжээл дутмаг байгаагаас төл малын хорогдол өмнөх жилээс 4 дахин их байгаа юм. Өнгөрсөн жилийн хавар төл малын хорогдол 18 мянган толгойд хүрч байсан бол энэ жил 71 мянган тоо толгойд хүрчээ.

Түүнчлэн том малын зүй бус хорогдол 130 мянгад хүрсэн байна. Цаг агаарын байдлаас шалтгаалан нэмж малын хорогдол гарах төлөв байдалтай байгааг холбогдох хүмүүсээс хэлж байна. Мөн ирэх сарын 10 наас эхлэн Төв аймгийн хэмжээнд зуны зохиомолхээлтүүлгийн ажил эхлэх юм.

Хуваалцах