Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв аймгийн нэгдсэн эмнэлэг дижитал рентген аппараттай боллоо

Төв аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Аймгийн нэгдсэн эмнэлгийг орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмжөөр хангана” гэсэн зорилт байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв аймгийн нэгдсэн эмнэлэг дижитал рентген аппараттай боллоо
Төв аймгийн нэгдсэн эмнэлэг дижитал рентген аппараттай боллоо. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Аймгийн нэгдсэн эмнэлгийг орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмжөөр хангана” гэсэн зорилт байдаг.

Энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар суурин дижитал рентген аппаратыг ашиглалтад орууллаа.

Нэгдсэн эмнэлэгт өмнө нь ашиглаж байсан рентгений аппарат нь 1994 оных бөгөөд 24 жил орчим ашиглагдаж сүүлийн 7-8 жилийн өмнөөс чанарын шаардлага хангахгүй болсон байна. Хуучин аппарат нь рентген зураг кассетэнд авч хоронд гараар угаадаг гар ажиллагаа ихтэй, авсан зураг нь чанарын шаардлага хангахгүйгээс болж онош буруу тавигдах, зарим эмгэг сүүдэр, хугарлыг оношлох боломжгүй зэрэг эрсдэл үүсэж ажиллахад хүндрэл гарч байжээ.

Шинээр суурилуулсан нь БНСУ-д үйлдвэрлэсэн GXR-68S загварын суурин дижитал рентген аппарат юм. Энэхүү аппарат нь ISO:9001 олон улсын стандартын чанарын шаардлага хангасан аппарат бөгөөд рентгенээр оношлох боломжтой бүхий л зургийг чанартай боловсруулдаг бөгөөд нэг хүний зургийг аваад, боловсруулахад 6 минут шаардагдах хүчин чадалтай ажээ.

2017 оны байдлаар тоног төхөөрөмж 60 хувийн хангалттай байгаа бөгөөд Төв аймгийн Засаг дарга энэ жил 65 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Мөн Амбулатори тасгийн “Өдрийн эмчилгээний кабинет”-ийг аймгийн Засаг дарга хөрөнгийг нь шийдэн засварлаж, ашиглалтад орууллаа.

Хуваалцах