Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв аймгийн Сэргэлэн сум гахайн мялзан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р багийн нутаг /хуучин нисэх/-т Африкийн гахайн мялзан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Тус өвчин нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвсэлээр илэрдэг гоц халдварт өвчин юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв аймгийн Сэргэлэн сум гахайн мялзан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Төв аймгийн Сэргэлэн сум гахайн мялзан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р багийн нутаг /хуучин нисэх/-т Африкийн гахайн мялзан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Тус өвчин нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвсэлээр илэрдэг гоц халдварт өвчин юм.

Гахайн цусны ийлдсэнд 11 хоног,
2-4 хэмд 4-6 сар,
Хөлдөөсөн маханд 2-4 сар,
Давсалсан маханд 1 жил
Өвчилж эдгэрсэн гахай 3-10 сар тээгч болдог

ӨВЧИЛСӨН, ЭДГЭРСЭН ГАХАЙ ХАЛДВАРЫН ЭХ УУРХАЙ /шээс, баас, салст шүүдэс, сүү/ вирусээр халдварласан зогсоол, хашаа саравч, бууц, хэвтэр, ус, тэжээл, бэлчээр, тоног хэрэгсэл, хүний хувцас, гутал, тээврийн хэрэгсэл гэх мэтээр дамжин халдвар тархана.

Урьдчилан сэргийлэх:

- Хорио цээрийн дэглэм тогтоож ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг байгуулан голомтын бүсээс мал, амьтан, хүн, тээврийн хэрэгсэлийн шилжилт хөдөлгөөнийг хориглоно.
- Өвчтэй болон сэжигтэй бүх гахайг устгаж, булшлах, ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
- Тус өвчний халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрсэн үед Мэргэжлийн байгууллагад яаралтай хандах.

Мэдээллийг 96903805, 70272517 Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Хуваалцах