Төв аймгийн удирдлагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана
Уулзалтад ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй албаныхан, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал тэргүүтэй Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцлоо.
Мэдээллийн алба

Төв аймгийн удирдлагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дарга нарын уулзалт, ярилцлага Хуурай замын цэргийн командлалд зохион байгуулагдлаа.
Энэхүү уулзалт аймгийн удирдлага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ажлын уялдаа холбоог дээшлүүлэх, 2023 онд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрэхэд чиглэгдсэн юм.
Уулзалтад ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй албаныхан, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал тэргүүтэй Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцлоо.
Уулзалтаар хэд хэдэн асуудал хөндөн ярилцсаны дотор 2023 онд Төв аймгийн түүхт 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулсан арга хэмжээнд оролцох, алдар суутай зарим жанжны хөшөөг сэргээн засварлах зэрэг цаг үеийн шаардлагуудыг аймгийн зүгээс онцлон дурдав.
Мөн энэ үеэр бригадын генерал Ч.Цогтжаргал Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын алба хаагчдын нийгмийн асуудалд орон нутаг дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсээд маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай мэдээлэл хүргэсэн юм.
Талууд түүхт ой угтсан арга хэмжээнээс гадна алба хаагчдынхаа хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, орон нутагтаа иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, ахмад дайчдаа алдаршуулах, хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэхэд хамтарч, олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтлоо.


















