Төв, Дундговь, Өмнөговь руу явах автобус “Лавай авто буудал”-аас хөдөлнө
Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн Төв, Дундговь, Өмнөговь аймгийн чиглэлийн үйлчилгээ “Лавай авто буудал” руу шилжлээ.
Мэдээллийн алба

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн Төв, Дундговь, Өмнөговь аймгийн чиглэлийн үйлчилгээ “Лавай авто буудал” руу шилжлээ. Энэ сарын 20-ноос эхэлж дээрх гурван аймгийн зорчигчид гуравдугаар цахилгаан станцын уулзварын урд байрлах тус авто буудлаас орон нутаг руу зорчих юм.
Шинэ авто буудал нь зорчигчдын танхим, хүүхэд асрах зориулалтын өрөө гэх мэт иргэдэд үзүүлэх авто тээврийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу хангаж өгсөн байна. Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга н.Доржпаламын ярианд анхаарлаа хандуулъя.
"Лавай авто буудал"-ын чиглэлд нийтийн тээврийн 13 автобус үйлчилнэ.


















