Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур 2000-2500 төгрөгийн үнэтэй байна
Мөн хоолны асрууд наадамчин олонд хуушуураас гадна бууз, шорлогоор үйлчилж байгаа бөгөөд шорлог порц, хачраасаа шалтгаалан 2500-18000 төгрөгийн үнэтэй байна.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр боллоо.
Үргэлжлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн нэгийн даваа эхэллээ.
Эрхэм уншигч танд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сонин сайхнаас хүргэе. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах хоолны асруудад хуушуур 2000, 2200, 2500 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Мөн хоолны асрууд наадамчин олонд хуушуураас гадна бууз, шорлогоор үйлчилж байгаа бөгөөд шорлог порц, хачраасаа шалтгаалан 2500-18000 төгрөгийн үнэтэй байна.


















