Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асруудад айраг литр нь 8000 төгрөгийн үнэтэй байна

Асруудад айраг ижил үнэтэй байгаа бол хоолны асруудад сүүтэй цай 500-1500 төгрөгийн үнэтэй байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асруудад айраг литр нь 8000 төгрөгийн үнэтэй байна
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асруудад айраг литр нь 8000 төгрөгийн үнэтэй байна. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр боллоо.

Үргэлжлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн нэгийн даваа эхэллээ.

Эрхэм уншигч танд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сонин сайхнаас хүргэе. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа хоолны болон худалдааны асрууд наадамчин олонд үйлчилж байгаа юм. Асрууд Булган аймгийн Могод, Архангай аймгийн Хотонт тэргүүтэй сумын айргаар наадамчдад үйлчилж байгаа бөгөөд айраг нэг литр нь 8000 төгрөгийн үнэтэй байна.

Асруудад айраг ижил үнэтэй байгаа бол хоолны асруудад сүүтэй цай 500-1500 төгрөгийн үнэтэй байна.

Хуваалцах