Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх Ажлын хэсэг байгуулав

Засгийн газрын хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж шинээр барих асуудлыг судлан санал дүгнэлт боловсруулах үүрэг

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх Ажлын хэсэг байгуулав
Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх Ажлын хэсэг байгуулав. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж шинээр барих асуудлыг судлан санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан байгууллаа.

Төслийн техник, технологийн шийдэл, санхүүжилтийн асуудлыг нарийвчлан судалж, санал дүгнэлтээ 2017 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.

Хуваалцах