Тува улсын Эрзин хошууны төлөөлөгчид Увс аймагт ажиллаж байна
Тэдэнд ХАҮТ-ийн дарга С.Сэржим, АЗДТГ-ын Хүнс, ХАА, Хоршооны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Сайнзаяа нар “Чацаргана” төсөл хөтөлбөр болон Увс аймгийн чацаргана тариалалтын талаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн алба

Чацарганы тариалалт, боловсруулалтын чиглэлээр туршлага судлахаар ОХУ-ын Тува улсын Эрзин хошууны захиргааны дарга Сат Артыш Михайлович, Тува улсын Эрзин хошууны Хөдөө аж ахуйн газрын дарга Кунгаалай Роман Даш-оолович, Тува улсын Эрзин хошууны Сарыг-Булун тосгоны дарга Ликтан Буян Валерьевич, Тува улсын Эрзин хошууны Нарийн гол тосгоны хөдөө аж ахуйн хэрэглэгчдийн хоршооны дарга Чигжит Очур Эрес-оолович нарын төлөөлөгчид өнөөдрөөс Увс аймагт ажиллаж байна.