Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төвийн бүсэд байгаа мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийг хянан магадлагаанд хамруулна

Мах, махан бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад махны экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд олон улсад аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоог хэрхэн нэвтрүүлж, батлагаажуулж байгаа талаар мэдлэг мэдээлэл өгсөн нэгэн сургалт МХЕГ-т боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төвийн бүсэд байгаа мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийг хянан магадлагаанд хамруулна
Төвийн бүсэд байгаа мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийг хянан магадлагаанд хамруулна. Зураг: МҮОНРТ

Мах, махан бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад махны экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд олон улсад аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоог хэрхэн нэвтрүүлж, батлагаажуулж байгаа талаар мэдлэг мэдээлэл өгсөн нэгэн сургалт МХЕГ-т боллоо.

Энэхүү сургалтыг нээж МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж хэлсэн үгэндээ “2016 оны есдүгээр сард БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын мэргэжилтэнгүүдийг урьж Монгол Улсын төвийн бүсэд байгаа мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийг хянан магадлагаанд хамруулах юм. Энэхүү хянан магадлагаанд бэлтгэх зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна” гэдгийг онцлон тэмдэглэлээ. МХЕГ-ын Хил хорио цээрийн хяналтын газар, НМХГ хамтран зохион байгуулсан энэхүү сургалтад Монголын махны холбоо, мах махан бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцов.

Дашрамд дурдахад, одоогийн байдлаар ОХУ-д түүхий мах экспортлох 26, дулааны аргаар мах боловсруулах ес, БНХАУ-д түүхий мах экспортлох тав, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэр, БНВУ-д түүхий мах экспортлох дөрөв үйлдвэр, дулааны аргаар мах боловсруулах дөрвөн үйлдвэр тус тус бүтээгдэхүүнээ экспортлох эрх аваад байна.

Хуваалцах