ТУЗ-ийн гишүүд "Рио Тинто" компанитай хэлэлцээр хийж байна
“Оюутолгой” ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн Лондонд "Рио Тинто" компанийнхантай хэлэлцээр хийж байна.
Мэдээллийн алба

“Оюутолгой” ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн Лондонд "Рио Тинто" компанийнхантай хэлэлцээр хийж байна. УИХ-ын зарим гишүүдээс Засгийн газрыг “Рио Тинто”-гийн тавьсан саналыг хүлээж авахгүй байхыг анхааруулж шаардах бичиг хүргүүлсэн. “Рио Тинто”-гийн саналыг хүлээн авснаар Монгол улс 5.7 тэрбум ам.доллар, менежментийн төлбөрт болон роялти хэлбэрээр 1.4 тэрбум ам.долларыг “Рио Тинто”-д нэмж өгөх болно. Үүгээр ч зогсохгүй зээлийн барьцаанд Оюутолгой компанийн биет болон биет бус хөрөнгийг бүхлээр нь өгөх эрсдэл хүлээж буйг шаардах бичигт тусгасныг УИХ-ын гишүүд онцолсон байдаг. Үүнээс үүдэн "Рио Тинто" компанитай хийж буй энэ хэлэлцээр арга ажиллагаа, ур чадвар шаардах бололтой. “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гурван гишүүнд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Да.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги төлөвлөлт, бодлогын хэлтсийн дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн нар ордог. Тэд гурав хоногийн өмнө Лондонг зорьсон юм.


















