Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Твиттерчид удахгүй телевизээр жиргэнэ

Олон нийтийн хамгийн нэр хүндтэй цахим сүлжээний нэг TWITTER сайт үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн телевизийн салбарт хүч үзэхээр бэлтгэж байна.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Твиттерчид удахгүй телевизээр жиргэнэ
Твиттерчид удахгүй телевизээр жиргэнэ. Зураг: МҮОНРТ

Олон нийтийн хамгийн нэр хүндтэй цахим сүлжээний нэг TWITTER сайт үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн телевизийн салбарт хүч үзэхээр бэлтгэж байна. Тус компани нэр нөлөө бүхий “Comcast” болон “NBCUniversal”-тай компаниудтай хамтран сошиал TV үйлчилгээг шинээр нээхээр болжээ.

Үүний үр дүнд твиттерын хэрэглэгчид жиргээгээ шууд дамжуулж буй шоу нэвтрүүлэг, киног үзэж сонирхохын зэрэгцээ өөрсдийн сэтгэгдлээ хуваалцах, мэдээллээ солилцох өргөн боломж нээгдэх юм. Тус төслийг санаачлагчид хамтран ажиллах телевизийн сувгуудыг судлан, гэрээ хийх ажлаа эхлүүлээд байгаа гэнэ.

Түлхүүр үг:твиттер
Хуваалцах