Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

У.Хүрэлсүх: Иргэд гэр, байшингийнхаа дулаалгыг сайн хийх нь утаа бууруулахад чухал үүрэгтэй

Өнөөдөр/2018.01.03/ Төрийн ордонд “Утаа бууруулах технологийн шийдэл” танилцуулга үзэсгэлэнг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
У.Хүрэлсүх: Иргэд гэр, байшингийнхаа дулаалгыг сайн хийх нь утаа бууруулахад чухал үүрэгтэй
У.Хүрэлсүх: Иргэд гэр, байшингийнхаа дулаалгыг сайн хийх нь утаа бууруулахад чухал үүрэгтэй. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр/2018.01.03/ Төрийн ордонд “Утаа бууруулах технологийн шийдэл” танилцуулга үзэсгэлэнг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Засгийн газар 2018 оны анхны ээлжит хуралдаанаа нийслэлийн агаар орчны бохирдол, утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн эрчимжүүлэх талаар холбогдох газруудаас олон талын мэдээлэл авч хэлэлцэн нэгдсэн шийдэл гаргах юм. Хуралдааныхаа өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайдууд болон Нийслэлийн Засаг дарга, бусад албан тушаалтны хамтаар “Утаа бууруулах технологийн шийдэл” үзэсгэлэнг үзэж, аж ахуй нэгж, иргэдийн мэдээллийг тус бүр сонслоо.

Ерөнхий сайд "Агаар орчны бохирдол, утааг буурууулахад юун түрүүнд хүн бүрийн идэвх зүтгэл чухал. Төрөөс оновчтой, үр дүнтэй бодлого гаргаж ажиллахын төлөө хичээж байна. Утаа бууруулах эхний алхам иргэд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулахад анхаарах хэрэгтэй. Засгийн газраас өнөөдөр утаа бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар цогц шийдэл гаргахаар хэлэлцэх болно" гэлээ.

Үзэсгэлэнд 50 гаруй аж ахуй нэгж, хувь хүн оролцож цахилгаан халаагуур, боловсруулсан хийн түлш, гэрийн дулаалга, шалны ялтсан халаагуур, агаар шүүгч, төрөл бүрийн зуух, цахилгаан хэмнэгч зэрэг технологийн шийдлийг танилцуулж байна.

Хуваалцах