“UB dance” клубийн бяцхан бүжигчид гурван төрөлд медаль хүртэв
тус тэмцээний Хүүхэд-1 насны ангилалд “UB dance” клубийн тамирчин А.Баясгалан, Б.Хосболор нар оролцож зургаан бүжиг ба латин бүжгийн төрөлд гуравдугаар байр, стандарт бүжгийн төрөлд дэд байр эзэлжээ
Мэдээллийн алба

Дэлхийн бүжгийн спортын холбооны Дубайн нээлттэй тэмцээн энэ сарын 14, 15-нд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод зохион байгуулагдлаа. Хоёр өдрийн турш зохион байгуулагдсан тус тэмцээнд Монгол, Итали, Испани, Франц, ОХУ, Украин, Чех, Австри, Словени, Словак, Беларусь, Молдав, Ирланд, Дани, АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Хонконг, Сингапур зэрэг орны 600 орчим тамирчин оролцсон.
Үүнээс тус тэмцээний Хүүхэд-1 насны ангилалд “UB dance” клубийн тамирчин А.Баясгалан, Б.Хосболор нар оролцож зургаан бүжиг ба латин бүжгийн төрөлд гуравдугаар байр, стандарт бүжгийн төрөлд дэд байр эзэлжээ.
Сонирхуулахад, Дээрх нээлттэй тэмцээний “Дубайн бүжгийн долоо хоног” маргааш дуусах аж.


















