Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Улс төр

ҮББХ: 4 дүгээр сард хэлэлцэх асуудлын цаглаврыг батлав

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ҮББХ: 4 дүгээр сард хэлэлцэх асуудлын цаглаврыг батлав
ҮББХ: 4 дүгээр сард хэлэлцэх асуудлын цаглаврыг батлав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сард Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Төсөлд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд энэ сард Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэхээр тусгажээ. Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувийн саналаар баталлаа.

Хуваалцах