Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Соёл, спорт

ҮБХИС-ийн оюутан Ө.Биндэрьяа дэлхийн аваргаас гурван алтан медаль хүртлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ҮБХИС-ийн оюутан Ө.Биндэрьяа дэлхийн аваргаас гурван алтан медаль хүртлээ
ҮБХИС-ийн оюутан Ө.Биндэрьяа дэлхийн аваргаас гурван алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

026 оны 10 дугаар сарын 04–09-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Нью Дели хотноо зохион байгуулагдсан 2026 оны Туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 13 орны 300 гаруй тамирчин өрсөлдлөө.

Тус тэмцээнд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн НУ-310 бүлгийн оюутан Ө.Биндэрьяа 58 кг-ын жинд хүч чадал, ур чадвараа сорин оролцож, гурван төрөлд алтан медаль хүртлээ. Үүнд:

  • Урт түлхэлт – Алтан медаль

  • Богино түлхэлт – Алтан медаль

  • Огцом өргөлт – Алтан медаль

Ийнхүү Ө.Биндэрьяа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртэж, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийнхаа 105 жилийн ойн баярт үнэтэй хувь нэмэр оруулан, баярын бэлэг барилаа.

Хуваалцах