Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УБЦТС ТӨХК - МҮЭ хамтын түншлэлээ хөгжүүлнэ

Монголын үйлдвэрчний эвлэл (МҮЭ)-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо (МЭХГУУҮЭХ)-ны дарга Х.Буянжаргал нар анхан шатны

УТ
УБЦТС ТӨХК

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УБЦТС ТӨХК - МҮЭ хамтын түншлэлээ хөгжүүлнэ
УБЦТС ТӨХК - МҮЭ хамтын түншлэлээ хөгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монголын үйлдвэрчний эвлэл (МҮЭ)-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо (МЭХГУУҮЭХ)-ны дарга Х.Буянжаргал нар анхан шатны Үйлдвэрчний эвлэлийн холбоодын үйл ажиллагаатай танилцаж, гишүүдийнхээ өмнө тулгамдсан асуудал, санал бодолтой нь танилцах ажлынхаа хүрээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д хүрэлцэн ирлээ. Зочдыг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, дэд захирал О.Отгонбаяр, Р.Дагдан, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Мөнхдорж нараас гадна хэлтэс, албадын дарга нар хүлээн авч уулзсан юм.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар МҮЭ-ийн холбооны XXII Их Хурал саяхан амжилттай явагдаж, 2030 он хүртэлх хөгжлийн зорилт болон эрх зүйн орчны хэм хэмжээг шинэчлэн баталсан талаар танилцуулаад “Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, ажил олгогчдын төлөөлөлтэй газар дээр нь уулзаж танилцах, санал бодлыг нь сонсох ажлаа ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлж байсан эрчим хүчний салбараас эхэлж байгаадаа баяртай байна. Хүйтний эрч чангарч, эрчим хүчний ачаалал ихэсдэг энэ цаг үед та бүхнийг хүнд хэцүү нөхцөлд цаг завгүй, өндөр үүрэг, хариуцлага хүлээн ажиллаж байдгийг бид мэднэ. Хэдийгээр цахилгаан эрчим хүчгүйгээр ажиллаж, амьдрахад хэцүү болсон өнөөгийн нийгмийн чухал хэрэгцээг хангаж, цахилгаан эрчим хүчийг түгээх нь буянтай ажил боловч нөгөө талдаа хүнээс маш хүнд хэцүү хөдөлмөр шаарддаг. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх чухал баримт бичиг “Хамтын хэлэлцээр”-ийн хэрэгжилт, үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр Үйлдвэрчний эвлэл - Ажил олгогчид харилцан ойлголцож, хамтран ажиллах нь чухал юм. Хамтын ажиллагаагаа сайжруулах замаар нийгмийн түншлэлийг хөгжүүлэх төр засгийн бодлогыг дэмжиж, хамтран ажиллахыг та бүхэнд уриалж байна” гэв.

Хуваалцах