"УБТЗ"ХНН: Хятадын талаас нарийн царигаар есөн галт тэрэг хүлээн авч түүхэн амжилт гаргалаа
"Улаанбаатар төмөр зам" ХНН үүсэн байгуулагдсаны 74 жилийн ойн энэ өдөр төмөр замчид маань Замын-Үүд-Эрээний чиглэлд 18 галт тэрэг хүлээлгэж өгч, Хятадын талаас нарийн царигаар 9 галт тэрэг хүлээн а
Мэдээллийн алба

"Улаанбаатар төмөр зам" ХНН үүсэн байгуулагдсаны 74 жилийн ойн энэ өдөр төмөр замчид маань Замын-Үүд-Эрээний чиглэлд 18 галт тэрэг хүлээлгэж өгч, Хятадын талаас нарийн царигаар 9 галт тэрэг хүлээн авч түүхэн амжилт гаргалаа.
Төмөр замын салбарт цэгцтэй бодлого, оновчтой зохион байгуулалт, шуурхай шийдвэр гаргалт гэдэг зарчим баримталж ажилласны үр дүнд:
- Ачаа тээврийн захиалгын үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, ил тод, нээлттэй болгосон.
- Экспортын ачаа өнгөрсөн жилтэй харьцуулахад 96%, транзит ачааны хэмжээ 33%-р тус тус нэмэгдсэн.
- Тээврийн гол үзүүлэлтүүдээр түүхэн дээд амжилтуудыг тогтоосон.
Эх сурвалж: ЗТХЯ


















