Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг хилээр гарахыг хориглов

Нийслэлийн прокурорын газраас Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өчигдөр хянан хэлэлцлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг хилээр гарахыг хориглов
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг хилээр гарахыг хориглов. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн прокурорын газраас Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өчигдөр хянан хэлэлцлээ.

Эл шүүх хурлаар Д.Жигжиднямаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар Татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Улаанбаатар Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт Замын даргын албан тушаалд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах санал ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэсэн аж.

Хэргийг эргэн сануулахад, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс албан тушаалаа урвуулан ашиглаж дүүгийнхээ хувийн компанийн дансаар их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгасан. Улмаар яллагдагчаар татсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан.

Хуваалцах