Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“УБТЗ” -ын төлсөн татварын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам“ нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулах дизель түлшийг 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн онцгой албан татвараас чөлөөлөхийг дэмжив.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“УБТЗ” -ын төлсөн татварын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ
“УБТЗ” -ын төлсөн татварын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ. Зураг: МҮОНРТ

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам“ нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулах дизель түлшийг 1998 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн онцгой албан татвараас чөлөөлөхийг дэмжив.

Энэ нь тус нийгэмлэгийн 1998-2015 онд импортлосон дизель түлшний онцгой албан татварт төлсөн 73 тэрбум гаруй төгрөгийг илүү төлсөн татвараар бүртгэнэ гэсэн үг юм. Ингэснээр “УБТЗ” нийгэмлэгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, зээлийн эргэн төлөлтийг нь бууруулах, үндсэн үйл ажиллагааг нь дэмжих нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзлээ.

Хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталвал 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх юм.

Хуваалцах