Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УБТЗ зорчигч тээврийн төвийн нүхэн гарцаа иргэдэд зориулан засварлана

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ахмад настнуудад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УБТЗ зорчигч тээврийн төвийн нүхэн гарцаа иргэдэд зориулан засварлана
УБТЗ зорчигч тээврийн төвийн нүхэн гарцаа иргэдэд зориулан засварлана. Зураг: МҮОНРТ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ахмад настнуудад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, тэдний хэрэглээний боловсролыг нэмэгдүүлэх, эрх нь зөрчигдөж буй чиглэлээр хяналт шалгалт явуулж зөрчлийг таслан зогсоох үүднээс “Ахмад настан – хэрэглэгч” аяныг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 05 хүртэлх хугацаанд зохион байгуулсан.

Аяны хүрээнд ШӨХТГ-аас УБТЗ-д тус газрын зорчигч тээврийн төвийн нүхэн гарцаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд гар тээшээ зөөвөрлөх, зорчиход хүндрэлтэй байгаа тул шаардлагатай арга хэмжээ авах талаар албан бичгийг хүргүүлжээ. Үүний үр дүнд УБТЗ-аас тус нүхэн гарцад шаардлагатай засварын ажлыг 2020 онд эхлүүлж иргэд, хэрэглэгчдийн хүсэлтийг ханган ажиллахаар болсон байна.

Эх сурвалж: ШӨХТГ

Хуваалцах