Өчигдөр 125 жолооч согтуу жолоо барьж, 251 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Энэ сарын 9-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2008 гомдол мэдээлэл бүртгэгджээ
Мэдээллийн алба

Энэ сарын 9-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2008 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1644, хулгайтай холбоотой 46, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 166, гэмт хэргийн шинжтэй 121 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 125, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 139, хүний биед халдсан 97, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 86, эрүүлжүүлэх байранд хоносон 251, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 66 тохиолдол гарчээ.


















