Өчигдөр 50 жолооч согтуу жолоо барьж, 166 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Энэ сарын 27-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1867 гомдол мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 27-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1867 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1441, хулгайтай холбоотой 25, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 93, гэмт хэргийн шинжтэй 77 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 50, хүний биед халдсан 64, эрүүлжүүлэх байранд хоносон 166 тохиолдол гарчээ.


















