Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өчигдөр 66 жолооч согтуу жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1874 гомдол мэдээлэл бүртгэгджээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өчигдөр 66 жолооч согтуу жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Өчигдөр 66 жолооч согтуу жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэхэд хоножээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 15-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1874 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1466, хулгайтай холбоотой 33, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 103, гэмт хэргийн шинжтэй 112 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 66, хүний биед халдсан 86, эрүүлжүүлэх байранд хоносон 164 тохиолдол гарчээ.

Хуваалцах