Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өчигдөр хоёр хүн усанд амиа алджээ

Өчигдөр буюу долоодугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар Дэлгэрмөрөн голд 42 настай иргэн, эрэгтэй М гэгч усанд эндэн амиа алдсан,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өчигдөр хоёр хүн усанд  амиа алджээ
Өчигдөр хоёр хүн усанд амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу долоодугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар Дэлгэрмөрөн голд 42 настай иргэн, эрэгтэй М гэгч усанд эндсэн, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг /Дарханы гүүр гараад/ Элсэн карьерийн 3-4 метрийн гүнтэй тогтоол усанд иргэн, 31 настай, эрэгтэй М осолдож амиа алдсан хэрэг гарлаа.

Мөн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Жанхайн Эх нутаг” амралтын газраас Хатгалын төв орохоор Хөвсгөл нуурын усаар завьтай зорчиж явсан иргэн, 33 настай, эрэгтэй Ө, 45 настай, эрэгтэй П, 32 настэй, эрэгтэй Б, 33 настай, эрэгтэй Г нарын завь “Доод модот булан” гэдэг газар хөмөрч живсэн байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгонд үүрэг гүйцэтгэж байсан усчин-аврагч, ахлах ахлагч Ч.Сүрэнхүү, усчин-аврагч ахлах ахлагч Б.Ганбаатар нар амь насыг нь аварсан байна гэж ОБЕГ-ын Гамшгийн Шуурхай Удирдлагын газраас мэдээллээ.

Хуваалцах