Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өчигдөр зам тээврийн ослын 195 дуудлага бүртгэгджээ

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 282 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 195 дуудлага бүртгэгджээ. Мөн зам ьээврийн осол хэргийн улмаас 10 хүн гэмтэж бэртсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өчигдөр  зам тээврийн ослын 195 дуудлага бүртгэгджээ
Өчигдөр зам тээврийн ослын 195 дуудлага бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 282 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 195 дуудлага бүртгэгджээ. Мөн зам ьээврийн осол хэргийн улмаас 10 хүн гэмтэж бэртсэн байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлэн саатуулжээ. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 9 осол, мөргөлдөх хэлбэрээр 6 осол гарч нэг хүн гэмтсэн хэрэг тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч нэг бүртгэгджээ.

Тухайлбал:

1. Хан-Уул дүүргийн Сонсголонгийн зам, “Хөгнө хан” дэлгүүрийн зүүн замд Deluxe маркийн мотоциклын жолооч Ц.Б нь "Toyota Mark X" М.Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч Ц.Б /нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон/ гэмтсэн.

2. Дорноговь аймаг, Даланжаргал сум, 5-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Subaru маркийн автомашины жолооч А нь Дэу маркийн улсын дугааргүй Б мотоциклын жолоочтой мөргөлдөж, жолооч Б нь барсан хэргийг Дорноговь аймгийн Сайншанд сумын замын цагдаагийн тасаг шалгаж байна.

Улсын хэмжээнд 2017 онд жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс зам тээврийн 793 осол үйлдэгдсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалсан зам тээврийн ослоос гадна явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож амь насаа алдаж, бэртэж гэмтсэн тохиолдол 284 бүртгэгдсэн байдаг.

Тоон үзүүлэлтээс харахад зорчигч болон жолооч нар согтуугаар замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол, хэрэгт холбогдон эрүүл мэнд, амь насаараа хохирох нь дийлэнх хувийг эзэлж байна.

Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-35 насны идэвхтэй амьдралд яваа залуучууд тэр дундаа 33 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна. Нийт илрүүлсэн 23000 гаруй зөрчлийн:

• 19000 орчим нь эрхийн үнэмлэхтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
• 2500 орчим нь эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
• 1500 орчим нь жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил байна.

Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог.

Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагавруудыг бий болгодог гэж Замын Цагдаагийн албанаас мэдээллээ.

Хуваалцах