Үдийн цай хэрэгжүүлэгч нэг байгууллагын үйл ажиллагааг түр зогсоожээ
“Манай газраас өнгөрсөн хугацаанд ЕБС-ын хүүхдийн хоол хүнсний хангамж, нийлүүлэлт, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтад төрийн өмчийн
Мэдээллийн алба

“Манай газраас өнгөрсөн хугацаанд ЕБС-ын хүүхдийн хоол хүнсний хангамж, нийлүүлэлт, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтад төрийн өмчийн 120 сургуулийн үдийн цайны хэрэгжилт, үдийн цай хэрэгжүүлэгч 129 аж ахуйн нэгж байгууллага, сургуулийн дэргэдэх цайны газруудын үйл ажиллагааг 3 хяналтын хуудсаар үнэлэхэд 7.1 хувь нь их, 45.1 хувь нь дунд, 47.8 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн.
Үдийн цай хэрэгжүүлэгч нэг байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, 6 аж ахуйн нэгж, 8 иргэнд 8.4 сая төгрөгийн шийтгэл ногдуулан, 456 зөрчлийг арилгуулсан. Үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, иргэнд 2 удаагийн сургалт зохион байгуулсан” хэмээн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.


















