Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд шалгалт хийлээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд шалгалт хийлээ
“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд шалгалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогчийн баталсан удирдамжийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 28 наас эхлэн НЗДТГ, НБГ, НӨХГ, ШУТИС-тай хамтран Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 239 сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, бага ангийн сурагчдын хоол хүнсний чанар, аюулгүй байдал, сургалтын орчин, сургуулийн цайны газруудад хэрэглэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтанд төрийн өмчийн 134, төрийн бус 105 өмчийн сургууль хамрагдлаа. ЕБС-ийн Сургуулийн цайны газруудын үйл ажиллагааг 1.10.4 кодтой “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах” хяналтын хуудас, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг 3.7 кодтой “Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцлийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгч ажилласан.

Шалгалтын явцад сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрөөр тухайн өдөр түгээгдсэн хоолноос дээж авч НМХГ-ын төв лабораторит илчлэг, шимт бодисын хэмжээг тодорхойлуулахаар нийт 44 дээж, цэвэрлэгээ, халдваргүйтгэл шалгах зорилгоор арчдас 166, ундны усны 35 дээж авч шинжлүүлж, дүгнэлт гаргаж ажилласан.

Шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу улсын байцаагчийн акт 3, албан шаардлага 25- ийг бичиж хугацаатай үүрэг өгч, нийт 8.600.000 төгрөгний шийтгэвэр ногдуулж барагдуулж ажилласан. Хяналт шалгалтын дүн нэгтгэгдэж байна.

Хуваалцах