Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд чанар шаардлагат нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хангахыг үүрэгдлээ

сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд чанар шаардлагат нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хангахыг үүрэгдлээ
Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд чанар шаардлагат нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хангахыг үүрэгдлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дараах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. “Энэ онд Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа ажлуудын гүйцэтгэл, үр дүнг салбар бүрээр гаргаж танилцуулах, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж ажиллах, нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр гаргасан Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлын 25 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах, нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгуулж ажиллах, Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт тавих”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Хуваалцах