Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Удирдах бүрэлдэхүүн сургалтад хамрагдлаа

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Удирдах бүрэлдэхүүн сургалтад хамрагдлаа
Удирдах бүрэлдэхүүн сургалтад хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.

Сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Хан-Уул дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, хороодын Засаг дарга нарыг хамруулсан “Ослын үеийн тогтолцоо” сэдэвт штабын дадлагыг зохион байгууллаа.

Штабын дадлагаар газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу багаар ажиллаж, хариу арга хэмжээ авах, хамтын ажиллагааг жигдрүүлэх, харилцан туршлага солилцох, мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх аргазүйд суралцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах