Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгожээ

Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хүрээнд “Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах менежмент” академик сургалтыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгожээ
Удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгожээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хүрээнд “Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах менежмент” академик сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд хамрагдсан юм.

Сургалтаар гамшиг, онцгой байдал үүссэн нөхцөлд шуурхай хариу арга хэмжээ авах, ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх, гамшгийн үед олон улсад дагаж мөрддөг баримт бичгүүдийн талаар ойлголт өгөх, гамшигтай тэмцэх бэлэн байдлыг хангуулах үйл ажиллагаанд Онцгой комиссын гишүүдийг сургаж, дадлагажуулах мэдлэг, мэдээллийг олголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах