Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд мэргэжлийн ангийн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо
Удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо. Зураг: МҮОНРТ

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд мэргэжлийн ангийн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах арга зүй, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дүрэм, гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоо, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гамшгаас хамгаалах эрсдэлийн үнэлгээ хийх журам зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн юм.

Мэргэжил, аргазүйгээр хангаснаар дүүргийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдлын үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын уялдааг хангах, эрх зүйн зохицуулалтыг таниулах ач холбогдолтой бөгөөд сургалтад дүүргийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 22 алба хаагч хамрагдлаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах